Санах ойн карт хийх
Зөвхөн энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн, нийцтэй санах
ойн карт ашигла. Нийцгүй санах ойн карт төхөөрөмж болон картыг гэмтээж,
картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Таны утас 32 ГБ хүртэл санах ойтой санах ойн картуудыг дэмждэг.
1 Санах ойн картны үүрний тагийг нээ.
2 Санах ойн картны контактын хэсэг дээшээ харсан эсэхийг нягтлаад, картыг
хий. Картыг байрандаа орж түгжигдтэл нь чих.
3 Санах ойн картны үүрний тагийг хаа.
Эхлэх
9
Анхаарах зүйл: Санах ойн картыг програмд ашиглаж байх үеэр
төхөөрөмжөөс авч болохгүй. Ингэвэл санах ойн карт болон төхөөрөмжийг
гэмтээж, картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Та утсыг унтраалгүй санах ойн картыг авах буюу буцаан хийж болно.
Санах ойн карт авах
Картыг сулрах хүртэл түлхээд, сугалж ав.