Төхөөрөмжөө ашиглан төхөөрөмжийн програм хангамж шинэчлэх
Төхөөрөмжийнхөө гүйцэтгэлийг сайжруулж, програмын шинэчлэл, онцгой сайхан
шинэ функцүүд авмаар байна уу? Төхөөрөмжөө аль болох сайн ашиглахын тулд
програм хангамжаа тогтмол шинэчил. Та мөн төхөөрөмжөө автоматаар шинэчлэл
шалгадаг болгон тохируулж болно.
Сэрэмжлүүлэг:
Та программын шинэ нэмэлтийг суулгаж байх үед, суулгах ажиллагаа дуусч,
төхөөрөмжийг дахин асаах хүртэл төхөөрөмжийг ашиглах буюу яаралтай
тусламжийн дуудлага хийх боломжгүй байна.
Үйлчилгээнүүд ашиглах буюу агуулгыг татан авахад их хэмжээний өгөгдөл
дамжуулахад хүрч магадгүй бөгөөд үүний улмаас өгөгдөл дамжуулах төлбөр гарч
болно.
Программын шинэчлэл татаж эхлэхээсээ өмнө цэнэглэгчээ залгах буюу
төхөөрөмжийн зай хангалттай цэнэгтэй эсэхийг нягтал.
Цэс
>
Тохиргоо
-г сонго.
Төхөөрөмжийн удирдлага 31
1
Төхөөрөмж
>
Төхөөрөмж. шинэчлэл
-г сонго.
2 Одоогийн програм хангамжийн хувилбарыг харуулж, шинэчлэл боломжтой
эсэхийг шалгахын тулд,
Энэ прог. хан. тодр.
-г сонго.
3 Програм хангамжийн шинэчлэл татан авч, суулгахын тулд,
Төхөөр. прог. ханг.
тат
-г сонго. Дэлгэц дээр гарсан зааварчилгааг дагана уу.
4 Татан авсны дараа суулгалтыг цуцалсан бол,
Прог. шинэч. суулга
-г сонго.
Програм хангамжийн шинэчлэл хийгдэхэд хэдэн минут болж болно. Суулгахад
асуудал гарвал үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Програм хангамжийн шинэчлэлийг автоматаар шалгах
ПХ авто. шинэчлэл
-г сонгоод шинэ програм хангамжийн шинэчлэлийг хэр
тогтмол шалгахыг тодорхойл.
Танай үйлчилгээ үзүүлэгч төхөөрөмжийн програм хангамжийн шинэчлэлийг шууд
таны төхөөрөмж рүү агаараар илгээж болно. Энэ сүлжээний үйлчилгээний талаар
нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.