Nokia Asha 201 - Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

background image

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

NOKIA CORPORATION энэхүү RM-799 бүтээгдхүүн нь 1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд болон бусад

холбогдох заалтуудтай нийцэж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Стандарт шаардлагыг хангасан тухай

мэдэгдлийг http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/ хаягаар орж авч болно.

© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

Nokia, Nokia Connecting People, Navi нь "Nokia Corporation"-ы барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны тэмдэг юм.

Nokia tune нь "Nokia Corporation"-ы дуу авианы тэмдэг юм. Энд дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн нэр нь тухайн

эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу барааны нэр байж болно.

Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь аль ч

хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг хориглоно. Nokia тасралтгүй боловсронгуй болгох бодлого

хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг өөрчлөх,

боловсронгуй болгох эрхтэй.

Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Security.

Oracle and Java are registered trademarks of Oracle and/or its affiliates.

Энэ бүтээгдхүүнийг "MPEG-4 Visual Patent Portfolio License"-ийн дагуу дараах зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө(i)

хувийн хэрэгцээний буюу арилжааны бус үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчийн "MPEG-4 Visual Standard"-ын дагуу

кодолсон мэдээлэлтэй холбоотой хувийн болон арилжааны бус хэрэгцээнд (ii) лицензтэй видео нийлүүлэгчийн

нийлүүлсэн MPEG-4 видеотой холбоотой хэрэгцээнд тус тус ашиглахыг зөвшөөрнө. Өөр аливаа зориулалтаар лиценз

олгохгүй бөгөөд дурдахгүй. Нэмэлт мэдээлэл, тухайлбал сурталчилгаа, дотоод хэрэгцээ болон арилжааны

зориулалттай холбоотой мэдээллийг "MPEG LA, LLC"-аас авч болно. http://www.mpegla.com -ыг үз.

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Nokia буюу түүний лицензийг эзэмшигч аливаа этгээд нь аливаа мэдээлэл,

орлого алдагдах, эсхүл онцгой, тохиолдлын, нөхцөлдсөн буюу шууд бус аливаа байдлаар үүссэн хохирлыг хариуцахгүй.

Энэхүү баримт бичгийн агуулга нь "байгаагаараа" бичигдсэн. Холбогдох хуулиар шаардаагүй бол энэхүү баримт

бичгийн үнэн зөв, найдвартай байдал, агуулгын талаар ямар нэгэн төрлийн илэрхий буюу далд утгатай баталгаа, үүний

дотор барааны борлогдох чадвар болон тодорхой зорилгод тохирсон эсэх талаар (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй)

битүү утгатай баталгаа гаргаагүй. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч үед энэхүү баримт бичгийг засч өөрчлөх

буюу үүнээс татгалзах эрхтэй.

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

39

background image

Бүтээгдхүүн, функц, програм, үйлчилгээ байх эсэх нь бүс бүсээс хамааран өөр байж болно. Нэмэлт мэдээлэл авъя

гэвэл Nokia-гийн борлуулагч буюу үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу. Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс орны

экспортын хууль, тогтоомжид хамаарах бараа, таваар, технологи, программ хангамж орсон байж болно. Хууль зөрчсөн

өөрчлөлт хийхийг хориглоно.

Nokia таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн програмын ажиллагаа, агуулга, эцсийн хэрэглэгчийн

дэмжлэгт баталгаа өгөхгүй бөгөөд эдгээрийн төлөө хариуцлага хүлээхгүй. Програм хэрэглэснээр та тухайн програмыг

байгаагаар нь нийлүүлснийг хүлээн зөвшөөрнө. Nokia таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн програмын

ажиллагаа, агуулга, эцсийн хэрэглэгчийн дэмжлэгийг нотолж мэдэгдэхгүй, эдэнд баталгаа өгөхгүй бөгөөд эдгээрийн

төлөө хариуцлага хүлээхгүй.

/Хэвлэл 1.0 MN

40

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл