Төхөөрөмжөө арчлах
Төхөөрөмж, зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьц. Таны баталгаат хугацааг хамгаалахад
дараах зөвлөмжүүд тусална.
•
Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон хэлхээг зэврүүлэх
эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг аваад, төхөөрөмжийг хатаа.
•
Төхөөрөмжийг тоостой буюу бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Хөдөлдөг эд анги, электрон
элементүүд гэмтэж болно.
•
Төхөөрөмжийг өндөр хэмтэй газар бүү хадгал. Өндөр хэм төхөөрөмжийн насыг богиносгож, зайг гэмтээх буюу
хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно.
•
Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал. Төхөөрөмжийг ердийн хэмд бүлээцүүлэхэд төхөөрөмжийн дотор чийг
бүрэлдэж, электрон хэлхээг гэмтээж болно.
•
Хэрэглэгчийн гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
•
Баталгаагүй өөрчлөлт төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг
зөрчиж болно.
34
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
•
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцвал дотоод хэлхээний самбар, механикийг эвдэж
болно.
•
Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.
•
Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.
•
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд үе үе төхөөрөмжийг унтраан, зайг авч бай.
•
Төхөөрөмжөө соронз буюу соронзон орноос хол байлга.
•
Чухал өгөгдлөө аюулгүй байлгахын тулд, дор хаяж хоёр тусдаа газар, тухайлбал төхөөрөмж, санах ойн карт буюу
компьютертээ хадгалах буюу чухал мэдээллийг бичиж ав.