Тэсэрч магадгүй орчин
Төхөөрөмжөө тэсэрч дэлбэрч болзошгүй агаар мандалтай ямар ч газар, жишээлбэл шатахууны үйлчилгээний станцын
шатахууны шахуургын ойролцоо унтрааж бай. Ийм газар нэг оч хаяхад л тэсэрч дэлбэрэх буюу гал гарч хүний биед
гэмтэл учруулах буюу хүний амь насанд ч хүрч болно. Шатахууны үйлчилгээний станцууд, агуулах, түгээлтийн цэгүүд,
химийн үйлдвэр, тэслэх дэлбэлэх ажиллагаа явагдаж байгаа газрын хязгаарлалтуудыг дагаж мөрд. Тэсэрч дэлбэрч
болзошгүй агаар мандалтай газруудыг гол төлөв тодорхой тэмдэглэсэн байдаг. Төхөөрөмжөө унтраахыг зөвлөдөг
газруудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, усан онгоцны тавцангийн доорхи зай, химийн бодис дамжуулах, агуулах
байгууламж, агаарт химийн бодис, үр тариа, тоос, металын нунтаг зэрэг мөхлөг агуулагдаж байдаг газар орно. Энэ
төхөөрөмжийг шингэрүүлсэн хий (пропан, бутан зэрэг) хэрэглэдэг тээврийн хэрэгслийн ойролцоо хэрэглэхэд аюулгүй
эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс нь асууж тодруулах ёстой.